Монголчууд Умард Солонгостой хамтарч нефть гаргахаар болов

benzin_gadaad-middleМонголын нефть боловсруулах, худалдаалах ажиллагаа эрхэлдэг HBOil JSC компани Умард Солонгосын нефть боловсруулах Sungri заводын хувьцааны 20 хувийг худалдан авахаар болжээ.

Энэ гэрээ ёсоор бол Монголын тал Солонгосын заводод  Оросын төмөр замыг ашиглан жилдээ хоёр сая тонн нефть нийлүүлэх юм байна. Ингэхдээ Солонгосын заводод боловсруулсан нефть бүтээгдэхүүнээ  эргүүлээд Монгол Улс  руу хүргэх гэнэ.

“Монгол Улс Умард Солонгостой олон жилийн туршид дипломат харилцаатай байсан. Мэдээж эрсдэл байгаа, гэхдээ бусад орнууд Умард Солонгостой харилцаж л байгаа юм чинь, бид ч гэсэн энэ төсөл амжилттай болно гэж найдаж байна” хэмээн HBOil-ын тэргүүн Х.Өлзийсайхан онцолсон байна.

Үүнээс гадна HBOil-д гадаадаас нефть бүтээгдхүүн нийлүүлэх өөр төлөвлөгөө ч байгаа юм гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих