Хятад Казахстаны харилцаа найрсаг хөршүүдийн хамтаар хөгжих үлгэр жишээ боллоо

6e9799bb811b11eabigСүүлийн жилүүдэд Хятад Казахстаны харилцаа баялаг үр дүнтэй түргэн хөгжиж, найрсаг хөршүүдийн хамтаар хөгжих үлгэр жишээ боллоо гэж Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жөү Ли 7-р сарын 29-нд тус орны нийслэл Астанад хэллээ.

Жөү Ли мөн өдөр болсон 8-р сарын 1-ний цэргийн баяр болон элчин сайдын халаагаа өгөх хүлээн авалт дээр ингэж хэлсэн юм. Казахстан бол Хятадын чухал хөрш, стратегийн хамтын ажиллагааны чухал түнш мөн гэж тэрээр илэрхийлсэн байна.

Миний бие элчин сайдаар ажилласан 3 жил гаруйн хугацаанд ерөнхийлөгч Назарбаев Хятадад 2 удаа айлчилсан ба дарга Хү Жинь тао зэрэг Хятадын удирдагчид олон удаа Казахстанд амжилттай айлчилснаар хоёр орны харилцаа “стратегийн түнш” байснаасаа “бүх талын стратегийн түнш” болон хөгжиж, харилцан итгэлцсэн, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж буй байдал нь найрсаг хөршүүдийн хамтаар хөгжих үлгэр жишээ боллоо гэж тэрээр онцолжээ.

\Ц\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих