Төв аймгийн 90 жилийн түрүү бөхийг булаалдсан нутгийн хоёр

10474_992Түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн Хэнтий, Төв, Завхан, Архангай гэсэн аймгуудын баяр наадам өчигдөр өндөрлөсөн билээ.

Эдгээр аймгуудын хурдан морьдын уралдааныг Ерөнхий сайдын захирамжаар бүсийн хэмжээний уралдаанууд болгосон бол бөхийн барилдаанд нь тухайн аймгийн болоод энэ цагийн шилдэг хүчтэнүүд зодоглосон юм.  Харин Төв аймгийн наадамд улсын баяр наадмаар улсын харцага Н.Батсуурийг долоогийн даваанд өвдөг шороодуулан Улсын заан цол хүртсэн Төв аймгийн Баянхангай сумын харьяат Б.Батмөнх, Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатар нар үзүүр түрүүнд шалгаран үлдэж шинэхэн заан давсан юм. Төв аймгийнхаа түүхт 90 жилийн ойд улсын заан хэмээх эрхэм цол хүртэн бэлэг барьсан тэрээр ийнхүү аймгийнхаа наадамд мөн түрүүллээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10474


URL:

Сэтгэгдэл бичих