САРМИСААР АНАГААХУЙ
Бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг сармис маань хоолонд амт оруулахаас гадна хүний биеийг анагаах чадалтай байна шүү. Та бүхэндээ сармисыг ямар өвчинд, яаж хэрэглэх талаар доорх зөвлөгөөг хүргэж байна.
- Ханиадны үед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж, зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж, нэг цаг тутамд халбагадаж уувал үр дүн сайжирна.
- Арьс салст бүрхэвчийн шарх шалбархай, түлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шүүстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх түргэн эдгэрдэг байна.
- Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвчин намдана.
- Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина.
- Ууц нуруугаар өвддөг хүмүүс 3-4 ширхэг хумс сармисыг үрүүлээр үрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шүүсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног байхад хангалттай.
- Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж, лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж, хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай.
- See more at: http://segsgermaa.com/%D1%81%D0%B0%D1%80%D0%BC%D0%B8%D1%81%D0%B0%D0%B0%D1%80-%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%85%D1%83%D0%B9/#.dpuf
URL: