Гэр хороололд гэрлэн дохиотой боллоо

gerlen_dohio-middleСүхбаатар дүүргийн XV хороо буюу Дамбадаржаагийн хуучин эцэст оршин суудаг иргэд “Олон жилийн турш эмх цэгцгүй, зорчиход хүндрэлтэй байсан зам хэдхэн хоногийн дотор хотын төвөөс ялгаагүй сайхан болж өөрчлөгджээ.

Учир нь “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын тоонд Дамбадаржаагийн хуучин эцсийн гурван замын уулзвар багтсан юм. Тус уулзварыг анх удаа гэрлэн дохиотой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчлэх ажлын зураг төслийг “Эйч Ай Би” ХХ К боловсруулж, “Арц Суварга” ХХ К зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.

Уг уулзвар өмнө нь байнга түгжрэл үүсдэг, тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих, тухайн орчинд байрлах худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй, хөдөлгөөний зохион байгуулалт нь эмх замбараагүй байсан аж.

Харин одоо гэрлэн дохиотой, авто замын зохих тэмдэг тэмдэглэгээтэй, тээврийн хэрэгслийн зорчих хэсэг нь өмнөхөөсөө өргөн, явган зорчигчийн зориулалтын замтай болж өөрчлөгдсөн байна.

Ж.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих