Бэлэн бус торгуулийг 8-р сарын 1-ээс хэрэгжүүлнэ

497f7d273288e666bigНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 80 тоот тогтоолоор Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа “Зам, тээврийн хяналтын оновчтой тогтолцоо”-г /зөрчил бүртгэх камерын систем/ ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг илрүүлэх, торгууль ногдуулах, торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн бүртгэлийн хаягаар хүргэх, төлбөр барагдуулах үйл ажиллагааг зохицуулахаар тогтоосон байна.

Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид /камер/ бүртгэгдсэн зөрчил гаргасан этгээдэд болон цахим хуудсаар иргэдээс ирүүлсэн фото зургаар баримтжуулсан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдүулах бөгөөд зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй юм байна.  Хэрэв торгуулийн хуудсаар ногдуулсан төлбөрийг 14 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр зохицуулагдсан байна. Энэ арга хэмжээг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр тогтоосон байна.

Иргэн таны тээврийн хэрэгсэл бусдын нэр дээр байгаа бол өөрийн нэр дээрээ шилжүүлэх, өөр тээврийн хэрэгсэл таны нэр дээр бүртгэлтэй эсэхийг Авто тээврийн газраар шалгуулах хэрэгтэй. Учир нь таны сольсон, худалдаалсан тээврийн хэрэгсэл таны нэр дээр бүртгэлтэй, мөн та бусдад тээврийн хэрэгслээ ашиглуулах үед тухайн жолооч зөрчил гаргасан тохиолдолд танд торгуулийн хуудас хаягаар тань хүргэгдэж арга хэмжээ тооцох болно.

 

Нийтлэсэн: Замын цагдаагийн газар

URL:

Сэтгэгдэл бичих