Тайваньчууд Монголын нууц товчооны эх хувийг 60 гаруй жил “нам дарсан” байжээ

Secret History(3)Тайванийн Үндэсний номын санд Монголын нууц товчооны эх хувь хадгалагдаж байна.

Анх Бээжингийн номын санд хадгалагдаж байсан  уг эх 1949 онд Чан Кай Шигийн Засгийн газар Тайваньд нүүж ирэх үед бусад судар бичгийн хамт  хүргэгдэн ирсэн аж. Тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд Тайванийн Үндэсний номын санд хадгалагдаж буй юм байна.

Ийнхүү60 гаруй жил нам дарагдсан байсан МНТ-ны эх хувийг өмнө нь ямар нэгэн байдлаар  монголчуудад танилцуулж байгаагүй бөгөөд УИХ -ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ -ын гишүүн С.Бямбацогт нар Тайвань улсад дөрөв хоногийн ажлын айлчлал хийх үеэр анх удаа танилцуулсан байна.

Одоогийн байдлаар тус эх нь гэрэл, агаар, температурын нарийн зохицуулалт бүхий стандарт түвшний зориулалтын өрөөнд хадгалагдаж байгаа аж. Монголын эзэнт гүрэн, тодруулбал, 800 гаруй жилийн тэртээх Монголын төрт ёсны түүхийг энэхүү сурвалж бичигт Монгол, Хятадаар бичсэн 20 боть бүтээл багтдаг байна.


Нийтлэсэн: Ж.Мядагбадам


URL:

Сэтгэгдэл бичих