Говь-Алтай аймаг: Ээж хайрханы хатмал хүн

2861466788_96f09561f2_oЦогт сумын нутаг Ээж хайрхан уулын 9 тогооны зүүн хойт хадан цохионы ар талд нас нөхцөөд суугаагаараа хатсан хүний шарил бий. Анх Цогт сумын сургуулийн 8-р ангийн хүүхдүүд аялалаар явж байгаад олсон байна. Хойшоо харсан хадын хөмөг дор нарны гэрэл тусдаггүй сүүдэрт суугаагаар нас барсан уг шарил толгойгүй, баруун гарын гурван хуруу нь байхгүй бусад нь бүхлээрээ хувцастайгаа байгаа гэнэ. Урд нь калибр буу байсныг авсан байна. 60аад оны үед Цогт сумын нэгэн залуу ор сураггүй алга болж олон хоног эрэл хайгуул хийсэн боловч олоогүй өнгөрсөн бөгөөд энэ шарилыг тэр хүнийх мөн байх гэж таамагладаг юм байна. Алга болсон тэр хавар аажуухан Ээж хайрхан уулын зүйн хоолойд хэдэн айл байжээ.
Нэг өдөр гурвуулаа Ээж хайрхан ууланд янгир хөөцөлдөж тэмээтэй явцгаажээ. Тэд ан хийж чадаагүй бөгөөд оройхон гэрлүүгээ буцаж явцгааж. Гэтэл өнөө залуу “би тэр хөтөл дээр гарчихаад очье, та хоёр харьж бай” гэж хэлээд салж явжээ. Нөгөө хоёр залуу нь “одоо орой болж байна юу үзэгдэх вэ? хамт харьцгаая” гэсэн боловч “би тун удахгүй” гэсээр байгаад салаад явжээ. Нөгөө хоёр нь гэртээ ирээд хоносны маргааш өглөө нь нөгөө залуу ирээгүй, унаж явсан тэмээ нь гаднаа ирсэн байжээ. Ажиглавал тэмээнийхээ бурантгийг толгойд нь эвхээд тавьсан байж. Унаж явсан тэмээ нь торомтой ирнгэ байсан болохоор гаднаа хүрээд ирсэн, тохомтойгоо байсан гэнэ. Ингээд л хайж эхэлж, сум, аймагт мэдэгдэж хүн хүч дайчлан олон хоног эрцгээсэн боловч бараа сураггүй болжээ.
Уг залуу цэрэгт яваад ирсэн бөгөөд улаан дээлтэй, шар бүстэй калибр буутай байжээ. Олдсон хатмал хүний aye бүс гандаж цагаан болсон боловч бүс дээлийн нугалаасыг үзэхэд улаан aye, шар бүстэй байсны дээр бууных нь ноймор таарч байсан байна. Инээд нутгийнхан уг хүн мөн гэж үзэцгээсэн боловч юуны учир ийм болсон нь таамаг хэвээр үлджээ. Байдал нь хадны ард суугаад өөрийгөө буудаж хороосон болов уу гэмээр байдалтай байсан гэнэ. Бороо хур маш багатай хуурай уур амьсгалтай, тгээд нар тусдаггүй салхи байнга үлээж байдаг газар болохоор уг шарил занданшин хатсан бололтой гэнэ.

URL:

Сэтгэгдэл бичих