Бяцхан хунтайжид Жорж гэдэг нэр өгөв
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Британийн хунтайж Уильям болон түүний гэргий Кэтрин нар хүүдээ Жорж Александр Луи гэдэг нэр өгчээ. Британийн зургаан хааныг Жорж гэдэг байсан юм. VI Жорж нь хатан хаан Элизаветагийн аав байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед, нацистууд агаараас довтолж байсан ч VI Жорж Букингем ордноос гараагүй билээ. Аавыгаа хайрлаж, хүндэтгэдгээ хатан хаан Элизавета ярих дуртай.
Хатан хааны дунд нэрийг Александр гэдэг билээ. Луи нь хунтайж Уильямын нэрийн нэг хэсэг юм.
Кембрижийн гүн болон гүнгийн хатан бяцхан хунтайжийн хамт Британийн өмнөд нутагт амьдардаг, Кэтриний эцэг, эхийн гэрт одоогоор байгаа аж.
Ажлын бүтэн өдрөөр асрагч эх хөлслөх уламжлалаас татгалзаж, аль болох боломжоороо хүүхдэдээ анхаарал тавихыг хосууд хүсч байгаа юм.
Британийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, ирээдүйн хааныг эгэл жирийн гэр бүлд өсгөж эхлэх нь маш ховор тохиолдол аж.
Г.Доржханд
MONTSAME
URL: