Ганц бие эрчүүд эрт хөгширч, богино насалдаг

zaluСэтгэл зүйн хэллэгээр бол 25-аас дээш насны гэрлээгүй, ижил хүйстэнтэйгээ хамтран амьдардаггүй эр хүнийг ганц бие гэдэг. Эр хүний амьдралд гурван эмэгтэй байдаг байна. Үүнд:Хайртай эмэгтэй
Гэр бүл болох эмэгтэй
Ээж нь

Ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ? Судалгаагаар дараах хүчин зүйлтэй холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд:

Эрх чөлөөгөө алдахаас эмээдэг. Эмэгтэйчүүд харимын дараа л зангаа хувиргадаг гэж тэд үздэг байна.

Ээжтэйгээ адил эмэгтэйг хайдаг. Ээжтэйгээ өссөн эрчүүд нилээд шилэмтгий, голомтгой зантай байдаг. Хэрэв ээж нь нилээд захирангуй, ширүүн дориун эмэгтэй байсан бол тэр ээжийнхээ зааврын дагуу явах нь ойлгомжтой. Ганц бие эрчүүд амьдралд эерэг, сөрөг гэсэн хоёр байдлаар ханддаг.

Тухайлбал, эерэг тал: Мөнгөө зөв зарцуулж сурсан байдаг. Албан тушаал ахих магадлалтай. Эрдэм шинжилгээний ажил ч юм уу ямар нэг дорвитой бүтээл туурвих таатай боломж бүрдсэн байдаг. Ганц бие эрчүүдэд хэн ч   хатуу шаардлага тайвихгүй, бас хардаж сэрдэхгүй болохоор сэтгэл амар тайван амьдардаг.

Сөрөг тал: Гадна талаас нь харахад ганц бие эрчүүдийн бүх юм маш сайн байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг ч амьдрал нь гандуу гундуу байдаг. Учир нь тэд хайр халамжаар дутагдаж үүнээсээ болж эмх цэгцгүй амьдардаг. Мөнгөө зөв зарцуулж сурсан ч түүнээсээ таашаал авдаггүй. Сэтгэл  гутралд амархан автдаг байна. Бэлгийн замбараагүй харьцаанд орох ч тохиолдол бий. Ганц бие эрчүүд өвчлөмтгий, урт насалдаггүй нь судалгаагаар тогтоогдсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих