Робот ч сексийн таашаал мэдэрдэг болно

Хиймэл ухамсарт роботуудын тухай нэгэн шуугиант мэдээллийг дэлхийд тэргүүлдэг их сургуулиудын нэг болох Массачуссетсын технологийн хүрээлэнгийн эрдэмтэд өглөө. Хүрээлэнгийн эрдэмтэд хүний хуял тачаалыг мэдэрдэг роботыг дэлхийд анх удаа зохион бүтээсэн байна. Эрдэмтдийн багийг тэргүүлсэн Томас Сотогийн мэдээлснээр энэхүү бүтээл нь дээд зэргээр зохион байгуулагдсан үйлдлийн систем, хүчирхэг мэдээллийн төв процессортой гэлээ. Мөн харааны мэдрэхүй нь дээд зэргээр хөгжсөнийг онцгойлон тэмдэглэлээ.
Тэдний ярьснаар роботын зан ааш нь сексийн мэдрэмжийн хувьд яг хүнийх шиг гэлээ. Робот хэн нэгэн хүнийг хараад өөрт нь таалагдвал өөрийн эрхгүй сэтгэл нь хөдөлдөг бөгөөд энэ мэдрэмж цаашид үргэлжилвэл сексийн хуял тачаал мэдэрдэг аж. Ийм нарийн мэдрэмжтэй роботыг бүтээхийн тулд эрдэмтдийн баг олон жил зүтгэсэн аж. Найман жил туршилт явуулсны эцэст роботын төв мэдрэл секундэд 2.5 сая дур тачаалын импульс үүсгэх боломжтой болсон байна.
Роботод өөрт нь таалагдсан хүний зургийг дахин харуулахад машин гүн гүнзгий бодолд автан зураг дээр нарийн анализ хийж мэдээллийг нь хадгалдаг байна. Мөн эрдэмтэд тус роботод зориулж сексийн программ бүтээж байгаа аж.  Энэхүү прораммыг суулгасан робот эмэгтэй хүнлүү харж маасалзах, өгзөг, хөл, хөх зэрэг эрхтэнгээс илүү онцгой мэдрэмж авах аж.

/Үнэн.мн/


URL:

Сэтгэгдэл бичих