Газар хөдлөлтийн улмаас 11 хүн эндэж, 81 хүн шархадав
Сурвалжлагч 22-ны өдөр Гань Сү мужийн газар хөдлөлтийг мэдээлэх газраас мэдээлэхдээ, мөн өдрийн 7 цаг 45 минутад Минь сянь, Жан сяний уулзварт 6.6 баллын газар хөдөлсний улмаас 11 хүн эндэж, 81 хүн хунд шархадсан байна.
Гань Сү мужийн Дин Ши хотын засгийн газрын бүртгэлээс үзвэл, мөн өдрийн Минь сянь, Жан сяний уулзварт газар хөдөлсний улмаас 11 хүн эндэж, 81 хүн шархадсан байна. Жая сяний 13 хот суурины гэр байшин ан цав үүсэн, хэсэг байшин нурж, тосгоны гэр байшин нурж сүйдсэн байна. Минь сяний жүн жай тосгоноос шяо жай тосгон хүрэх хоёрдугаар зэрэглэлийн цахилгаан шугам тасарч, гэрийн утас болон гар утасны сүлжээ тасалдан, Дүн Шань бүсийн 5 суурин тосгонд ихээр цахилгаан зогссон байна. Лань Жөү, Лүн Нань, Гань Нань, Пин Лян зэрэг хотуудад газар дорх хүчтэй түлхэлт мэдрэгдсэн байна. Эх сурвалжаас үзвэл газар хөдлөлтийн голомт нь Дин Ши сяниас 17 км зайд байрладаг Та Бу сууринд байна.
\Н. Пүрэвжав орчуулав\
china radio
URL: