Г.Эрхэмбаяр аваргын цолны найр ирэх наймдугаар сарын 2-нд болно
Сэлэнгэ аймгийн анхны аварга Г.Эрхэмбаяр ирэх наймдугаар сарын 2-нд цолны мялаалгаа хийхээр болсон байна.
Улсын их баяр наадамд ес давж, бяртай, суурьтай бөх болохоо нотолж, улсын аварга цолыг хүртсэн түүнийг бөх сонирхогч монгол түмэн төлөв даруу сайхан аварга хэмээн үнэлж, түүнд ам сайтай байгаа.
Шинэ аварга Сэлэнгэ нутагтаа цолны мялаалгаа хийх юм байна. Харин үүнээс долоо хоногийн дараагаар Мандал сумынхантайгаа мөн баяраа хуваалцах ажээ.
URL: