Онгоцны ослын шалтгааныг танилцуулжээ
Хятадаас Америкийн Лос-Анжелест суугаа консулын газрын хэвлэлийн төлөөлөгч Америкийн тал Хятадын иргэн онгоцны ослоор эндсэн шалтгааныг тодруулсан талаар үг хэлж, улмаар Америкийн талд эндсэн зорчигчийн арын ажлыг нааштай зохицуулахыг шаардсан байна.
Хэвлэлийн төлөөлөгч бичгээр хэлсэн үгэндээ, Америкийн тал цогцост хийсэн шинжилгээний дүнг албан ёсоор зарлаж, эндэгч Е мэн юанийн эндсэн шалтгааныг тодруулсан юм. Тэрээр машинд дайрагдан амиа алдсан явдалд бид гүнээ харамсал илэрхийлж байна гэжээ.
Солонгосын Асиана зорчигч тээврийн онгоц 6-нд Лос-Анжелесийн онгоцны буудал дээр осолдсоноос хойш тус улс дах Хятадын консул дээрх хэрэгт өртсөн Хятадын зорчигчийн эндсэн шалтгааныг эрх тэгш, шударгаар шалган тодруулж, албан ёсоор зарлахыг шаардсаар ирсэн. “Бид Америкийн тал хүчин чармайлт гаргаж буйг анзаарсан. Хуулийн дагуу холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой” гэж тэрээр мөн онцоллоо.
URL: