Өрнийн зурхай

2dfec35385bb3e63originalМэлхий: Гайхширсан өдөр. Мэлхийнхэний бие болоод сэтгэлийн тэнхээ маш дээгүүр байна. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна. Хүсэл сонирхол нэр хүндээ хамгаал харин яаж хамгаалах нь таны дур. Сайн баг болон ажиллахын тулд хамт ажиллагсадтайгаа ярилцахад цаг гарга. Хэрэв та өөрийн хандлагыг өөрчилж чадвал бусад хүмүүс ч гэсэн хандлагаа хэрхэн өөрчилдөг болохыг хараад та гайхах болно. Өөрийн хувь заяагаа хүн өөрөө л удирддаг болохыг сана.

Арслан: Тайван өдөр. Хосуудын хувьд романтик харьцаа таатай байгаа хэвээр байх болно. Харин ганц бие арслангуудын найзаараа юм уу интернэтээр дамжуулан зохион байгуулсан сохор болзоо амжилт авчирч гайхшруулна. Таны гол бай чинь зөн билиг учир зөн совиндоо итгэ. Гэвч төсөөлөн бодох чадвар чинь бодит байдалд нөлөөлж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх нь ашигтай.

Охин: Туршилтын өдөр. Өөр соёлтой хүнтэй шинэ романтик харилцаа үүсгэх нь харилцааны чадварыг тань шалгана. Тэдний юу хэлэхийг бүү сонс. Гэхдээ дохионы хэлийг ажиглаж бусдыг ойлгохын тулд юу хийдгийг нь ажигла. Зарим нь гадаад руу аяллаар явахаар төлөвлөж байгаа бөгөөд бүх бичиг баримт тиз, даатгал зэргээ давхар шалга. Танихгүй газар толгой эргүүлсэн юм тохиолдохыг алийг тэр гэхэв. Тухайн нөхцөлдөө дасахыг хичээгээрэй.

Жинлүүр: Өөрийгөө илэрхийлэх өдөр. Санаа зовоосон асуудлуудаа даргатайгаа ярилцахад тохирмжтой өдөр. Магадгүй хариу үйлдэл нь эерэг байх тул гайхшруулж магадгүй. Ах эгч, дүү нар тань зөвлөгөө авахаар ярьж мэдэх тул завгүй байсан ч цаг гаргаарай. Үүнд тэд талархах бөгөөд цаашдаа мөн танд тустай. Таныг уурлуулж, эсэргүүцэх хүн байж магадгүй. Тэдний юу хэлж байгааг анхаарч үзэхгүй байх нь буруу, харин багш шигээ харьц. Та тэднээс юм сурч л байгаа шүү дээ. Бүтээлч санаа нь ивээн тэтгэгчдээс нааштай үнэлгээ авах бөгөөд танд алтан боломж гарч ирнэ.

Нум:  Хүнд өдөр. Энэ өдөр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг санал болгож байна. Хэдийгээр ажил дээр тань зөрчил бий болох ч эерэг бодол, өөртөө итгэлтэй байдлууд тань үүнийг даван туулах хүч болно. Та эелдэг байвал хүмүүс ч мөн адил хандана. Аливаа зүйлийг өөдрөгөөр харах нь урьдаас тооцоолоогүй асуудлууд гарч ирэхэд түүнийг шийдвэрлэх арга зам байх болно. Үл ойлголцох харилцаанаас болгоомжлоорой. Хэрэв хууль ёсны бүрэн эрхт төлөөлөгчөөр бүх бичиг цаасыг шалгуулаагүй л бол гарын үсэг зурахаа түр хойшлуулсан нь дээр.

Матар: Ганцаардмал өдөр. Өнөөдөр анхаарлын төвд байхаас зайлсхииснээр зарим чухал ажлаа хийж дуусгана. Танд огт мэдэгдэхгүйгээр хамт олны дунд бүхий л төрлийн мелодрам байж магадгүй. Маргаанд оролцохгүй бол өдрийн сүүл гэхэд бэрхшээлийг даван туулж чадна. Өнөөдөр тулааны урлаг иог биеэ амраах бясалгал дасгал зэргийг сонирхоход тохиромжтой үе. Сэтгэл зүрхэнд тань холбож чадах ямар ч газар нь юу ч болж байсан таны амьдралд амар амгаланг авчирна. Дотны хэн нэгэн өөр тийшээ нүүж магадгүй. Гэхдээ интернэт гар утасны тусламжтай байнга холбоотой байж чадна.

Хумх:  Дайснуудаа ялах эргэлзээгээ даван туулахад сайн өдөр. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахдаа сэтгэлийн хэт хөөрөлд авталгүй ухаалаг байх нь таагүй явдлаас сэргийлж чадна. Энэ орой хуучны андтайгаа уулзана эсвэл сайхан мэдээ хүлээн авна.

Хилэнц:  Харамсалтай өдөр. Хайр дурлалын тухайд нэлээд сайн мэдээ сонсох боловч өөрийн анзаарсан байдлаасаа болж алдахаас сэргийл. Өнөөдөр бүх өдрийн турш өөрийн оюун ухаанаа хяна. Алдахгүйн тулд бүхнийг тунгаан бод. Хэн нэгнийг гомдоохгүйн тулд маш сайн харьцаандаа анхаар.

Загас: Зоримог өдөр. Агаарт хайр дэгдэж романтик харилцаа таатайгаар өрнөн та өөрийн эзэмшил газар дээрээ байгаагаа мэдрэх болно. Хоёулахнаа лааны гэрэлд оройн хоол идэхээр төлөвлөж хайрын үдшийг тааламжтай өнгөрөө. Хэрвээ хэн нэгэн хүн ямар нэгэн юм таныг амжилтанд хүрэхэд саад болохыг та мэдэж байгаа бол яагаад тэдэнд тийм боломж олгоод байгаагаа асуухад тохиромжтой цаг үе. Мөн хэт их ярихаас сэргийл. Магадгүй та хэнд ч хэлж болохгүй чухал нууцыг задруулж мэднэ. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ.

Хонь: Түгшүүртэй өдөр. Ангараг болон тэнгэрийн ван гаригийн таагүй нөлөөгөөр өнөөдөр нэлээд тогтворгүй өдөр болох бололтой. Гэхдээ танд ямар ч чухал ажлыг амжилттай хийж дуусгах хангалттай эрч хүч байна. Өнөөдөр хэчнээн хөл үймээн ихтэй өдөр болсон ч хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Ангараг гаригийн нөлөөгөөр осол эндэгдэл гарах магадлал өндөр байна. Хурц иртэй багаж ашиглах, гал цахилгаантай ойр ажил хийдэг хүмүүст болгоомжтой байхыг сануулж байна.

Ихэр:  Таатай өдөр. Өнөөдөр болон маргааш гэр бүлд сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдал тохиолдох ба амьдарч буй орчны байдал таалагдана. Таны орон гэр том, жижиг байх нь хамаагүй хамгийн гол нь та өөрөө л бий болгоно. Та өөрийн гараар хийж бүтээхийг хүсэж байгаа болохоор барьж эхлэхээсээ өмнө юу юу байх хэрэгтэйг сайн тооц, ямар нэг материал дутах эсвэл мэдлэг дутагдвал хүндрэл учирна. Өөрийн арга барилаа давуу тал болгон ашиглаж гэр бүлээ дайл эсвэл долоо хоногийн аялалын төлөвлөгөө гарга. Энэ долоо хоногт та гэрээсээ явахаар шийдсэн бол цагийг зугаатай өнгөрүүл.


URL:

Сэтгэгдэл бичих