Мазаалайг Говь-Алтай аймгийн бахархалт амьтнаар зарлалаа
Говь-Алтай аймаг нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтад болох мазаалай, бөхөн, тахь, хавтгай, цоохор ирвэс, аргаль, янгир, хулан, хар сүүлт зээрийн өлгий нутаг юм.
Тус аймгийнхан мазаалай баавгайг аймгийн бахархалт амьтнаар зарлах асуудлыг хэлэлцэн баталсан байна.
Мазаалай бол Монгол Улсын “Улаан ном”-нд нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн байдаг.
Судалгаагаар манай говьд найман эм, 14 эр нийт 22 толгой мазаалай үлдсэн гэж тогтоосон.
Мазаалай нь говийн их дархан цаазат газрын 2.1 сая га талбайд Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд 3-4 бүл үүсгэн амьдарч байна.
Монголд төдийгүй дэлхийд ховордсон мазаалай баавгайг Говь-Алтай аймгийн бахархалт амьтнаар зарласнаар байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэн дэлхий дахинд сурталчилах өндөр ач холбогдолтой юм.
URL: