“Нелсон Мандела олон улсын өдөр” -ийг тэмдэглэв

nelson_mandela-middle7-р сарын 18-нд өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Манделагийн 95 насны ой, мөн НҮБ-ын ерөнхий ассамблейн тогтоосон “Мандела олон улсын өдөр” юм. 17-ны өдөр НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мун түүнд түргэн эдгэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлж, бодит үйл ажиллагаагаар энэхүү буурлыг хайрлан халамжилж буйгаа илэрхийлэхийг хүмүүст уриалжээ.

Манделагийн энх тайван болон эрх чөлөөний үйлст оруулсан нэмэр хандивыг тэмдэглэх үүднээс 2010 оноос эхлэн жил бүрийн 7-р сарын 18-ыг “Нелсон Мандела олон улсын өдөр” болгоно гэж НҮБ-ын ерөнхий ассамблей шийджээ. Бан Ги Мун хэлсэн үгэндээ, энэхүү өдрийг тэмдэглэж байгаа нь хүн төрөлхтөн болон цэнхэр дэлхийдээ нэмэр хандиваа өргөж байхыг зорьжээ. Мандела хүний эрх , нийгмийн шударга ёсны төлөө 67 жил зүтгэснийг тэмдэглэхийн тулд яг энэ өдөр наанадаж 67 минут нийгэм хороололд сайн дураараа үйлчлэхийг дэлхийн ард түмэнд уриалжээ.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих