Б.Одхүү начин 5.1 жилийн ял сонслоо

10128_105Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх улсын начин Б.Одхүүд холбогдох хэргийг уржигдар хэлэлцжээ. Хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Цогтзандан даргалж, улсын яллагчаар Б.Ууганбаяр оролцсон байна. Шүүхээс начин Б.Одхүүд 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ялласан юм. Тодруулбал, Б.Одхүү нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний 21.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис Пропертиес” ХХК-ийн албан байрны нэгдүгээр давхарт байрлах “Гарден” рестораны эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд улсын заан Ц.Баярсайханыг үл ялих зүйлээр шалтгалан зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан юм.

Мөн ресторанд байсан иргэдийг элдэн хөөж, тэдний араас шилэн аяга шидэж мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж давтан танхайрсан хэрэг үйлдсэн юм.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10128


URL:

Сэтгэгдэл бичих