Барууныхны IQ буурч байгаа нь ухаалаг бүсгүйчүүдээс болжээ

images IQЛОНДОН./ИТАР-ТАСС/. Сэтгэл судлаачид сүүлийн 100 жилд барууны соёл иргэншил ухарч байгаа талаар илтгэж байна. Юу гэвэл өнгөрсөн зуунд хорвоогийн энэхэн хэсэгт хүмүүсийн IQ нь 14,1 пунктээр буурсны тайлбар нь гэвэл ухаалаг хатагтай нар олон хүүхэд төрүүлэхийг хүсээгүйд байж болзошгүй гэж NEWSru Israel тэмдэглэжээ.

“Intelligence” сэтгүүлд нийтлэгдсэн энэ судалгааны өмнөтгөлд зохиогчид нь Викториягийн эрин үеийн төлөөлөгчид нь бид бүхнээс илүү ухаалаг байсан уу,  үгүй юү гэдэгт хариулт өгөхийг хүссэн гэдгээ ч тэмдэглэсэн байна. Түүхийн энэ үед /1837-1901 он/ шинэлэг үзэл санааны оргил үе тохиож, чухам энэ үед л үй олон сод ухаантнууд төрөн гарсан бол харин үүнээс хойш дээрх үзүүлэлтүүд үлэмж хэмжээгээр багассаар ирсэн гэж сэтгэл зүйчид тэмдэглэж байна.
Викториягийн эрин үе /1837-1901 он/ гэдэг бол Их Британи, Ирландын хатан хаан, Энэтхэгийн эзэн хаан Викториягийн хаанчлалын үе юм.
Ингэхээр манай өвөг дээдэс бидний үеийнхнээс илүү ухаантай байсан хэрэг үү гэсэн асуулт гарч ирнэ дээ?
Брюсселийн чөлөөт их сургуулийн эрдэмтэд Амстердамын болон Ирландын Корк дахь үндэсний их сургуулиудын түншүүдийнхээ хамтаар Европын оршин суугчийн IQ нь 10 жилд дунджаар 1,23 пунктээр буурч байгааг олж тогтоогоод байна.
1883 оноос 2004 он хүртэлх хугацаанд явуулсан 14 судалгааны ажлын адармаатай үр дүнг судлах аваас дээрх Викториягийн үеийн хүмүүс нь аливаа үйл явдалд хариу үзүүлэх өндөр хурдаараа онцгойрч байсан байх юм. Гэтэл энэ хариу үзүүлэх хугацаа гэдэг нь хүний оюун ухааны хөгжлийн түвшинтэй харилцан холбоотой болохыг эрдэмтэд нотлоод байгаа билээ.
Судалгааг явуулсан эрдэмтэд чухам яагаад ийм явдал тохиосон талаар тайлбараа гаргасан байна. Энэ асуудлыг судалж үзэхэд оюун ухааны хувьд сул хөгжилтэй бүсгүйчүүлээсээ илүү өндөр IQ-тай бүсгүйчүүл нь үр удмаа үлдээх талдаа бага анхаардаг болох нь тогтоогджээ. Үүний үр дүнд оюун ухааны хувьд сул хөгжилтэй эмэгтэйчүүдийн үр удам нь илүү өндөр IQ-тай бүсгүйчүүлийн хүүхдүүдээс хэт олшрох болсон гэнэ.
Энэ судалгааны үр дүн нь эрдэмтдийг үлэмж цочирдуулав. Учир нь орчин цагийн хүнд өдөр бүр асгаран ирж байгаа өнөө цагийн мэдээллийн энэ асар их урсгал нь хүний ухаж ойлгох чадварыг хурдасгана гэж өмнө нь үзэж байсан билээ.
Тэгээд ч хүн төрөлхтний хувьд эволюцийн зам нь төгсчээ гэж өмнө нь эрдэмтэд урьдчилан айлдаж ч байсан билээ. Юу гэвэл Британы нейробиологичид хүний уураг тархи нь цаашид хөгжих ямар ч гарцгүй, хаанаас ч энерги авах аргагүй болсныг тогтоосон байна. Учир нь цаашид төгөлдөржихөд нь шаардлагатай хүний дотоод нөөц нь нэгэнт дуусгавар болжээ.
С.Амар

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих