Д.Батболдыг батлан даалтад гаргажээ

ttaliigaach_blur-middleЭнэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст байцаагчаар ажиллаж байсан Т гэгч мөн хэлтсийн татварын хяналтын байцаагч Э-г 75 удаа хүйтэн мэсээр гэмтээн амь насыг нь бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан.

Тус хэргийг хийх болсон шалтгааны гол эзэн гэгдэх Д.Батболдыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан байцаалт авч байсан бөгөөд уржигдар батлан даалтад гаргажээ.

Тэрбээр Уул уурхайн яамны газрын даргын албан тушаалыг хашдаг бөгөөд эхнэр, гурван хүүхэдтэй нэгэн юм.

Түүнийг энэ хэргээс гадна авлигын хэргээр шалгах болсон тухай албаны эх сурвалж мэдээлж байгаа билээ.

Г.Түмэн


URL:

Сэтгэгдэл бичих