Дарангуйллын систем тогтсон үед л хөшөө дурсгалтай “ноцолддог” гэв

32_4cf60413c528e59fb5fde15d4606f507573e4ff5Сүхбаатарын талбайг Чингис талбай хэмээн нэрийдэх шийдвэрийг НИТХ- аас гаргасан байна. Шаптгааныг нь

тайлбарлахдаа “Их Монгол улсаа байгуулсан эзэн богд Чингис хааны суу алдар найман зууныг өртөөлөн туулж, Монгол хүн бүрийн шүтээн, бахархал, омогшил болсоор ирсэн. Тиймээс Монголын төр, түмэн Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрээр нэрлэхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн олонх нь санал нэгтэйгээр дэмжлээ.

 

Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд,судлаачид,иргэд, төрийн бус байгууллагуудаас Нийслэлийн ИТХ-д удаа дараа хүсэлт тавьсны дагуу монголчуудын сэргэн мандалт хөгжил дэвшлийн тулгуур, бидний бахархал болсон Эзэн богд Чингис хааны нэрээр нэрлэхээр болсон” хэмээжээ.

 

Гэхдээ иргэдийн төлөөлөл хэмээх 45 эрхэм энэ шийдвэрийг гаргахдаа жирийн иргэдээсээ асуусан болов уу. Чингис хаан бол дэлхийд Монголын нэрийн хуудас болдог нь үнэн. Тэглээ гээд өнөө цагт төв талбайгаа түүний нэрээр нэрлэлээ гээд юу өөрчлөгдөх вэ гэдгийг бодох л ёстой юм. Бас эрдэмтэн судлаачид, ард иргэд Сүхбаатарын талбайн нэрийг Чингис болгоод өгөөч гэж санал, хүсэлт тавьсан нь юу л бол. Төв талбайр нэрийг өөрчилсөнтэй холбогдуулан цахим ертөнц өчигдөр бүтэн өдрийн турш энэ сэдвээр “амьсгалав”.

 

Түүхэн нэр ямар ч байсан түүнийг хэдхэн хүн өөрчлөх нь өөрөө ардчилсаи эарчим биш гэж олон нийт үзжээ. Мөн дарангуйллын систем тогтсон үед л хөшөө дурсгал.гудамж талбай, ном зохиол, тэдгээрийн нэр, нэршилтэй “ноцолддог” гэдгийг сануулж байв. Түүнчлэн  Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг иргэдээсээ асууж шийдэхийн нэр болохоос намаасаа өгсөн даалгаврыг 30 хүрэхгүй хүн гүйцэтгэдэг статус биш хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн нь  ч олон байна. Үүнээс ургаад хэн эpx барина, тэр түүхийг бичих утгыг улс төрд хэрхэн нэрлэдэг тухай онолын ойлголт байдгийг ч хуваалцах хүмүүс байсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих