Хятад Америкийн стратеги, эдийн засгийн хэлцэл өндөрлөлөө
Хятад Америкийн стратеги, эдийн засгийн хэлцэл саяхан Вашингтонд өндөрлөлөө. 12-ны өдөр тус хурлаас стратегийн яриа хэлцэл болон эдийн засгийн яриа хэлцлийн дүнг зарласан байна.
Стратегийн хэлцэл 91 бодит үр дүнг тодорхойлсон байна. Тухайлбал 2 талын хамтын ажиллагаа, эрчим хүч, байгаль орчны хамтын ажиллагаа зэрэг 8 салбарыг хамарчээ. Өндөр зиндааны харилцаа хоёр орны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг талууд ойлгож, энэ харилцааг улам эрчимжүүлэхийг зөвшөөрсөн байна. Хятад Америкийн стратеги, эдийн засгийн хэлцлийн 2 орны төрийн тэргүүн нарын бие төлөөлөгчийн тусгай утас ажиллуулж, харилцаагаа бататгана гэжээ.
Эдийн засгийн яриа хэлцэл 4 салбарыг хамарсан үр дүнд хүрсэн байна. Нэгд, эдийн засгийн бодлогоо эрчимжүүлнэ. Хоёр тал 20-ийн бүлгийн холбогдох амлалтыг хэрэгжүүлж, макро эдийн засгийн бодлого зохицуулалтыг улам сайжруулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлт, өсөлтийг хамтаар дэмжихээ амлалаа. Хоёрт, Нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Хятад Америк 2 тал олон арга хэмжээгээр хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлнэ гэдгээ амлалаа. Гуравт, Дэлхийн хамтын ажиллагаа, олон улсын эмх журмыг дээшлүүлнэ. Хоёр тал ИХ 20-ийг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум болгон тэлж, Их 20-ийн хүрээн дэх мэдэгдлийг хэрэгжүүлж, аливаа хэлбэрийн ивээх үзлийг эсэргүүцэхээ амлалаа. Дөрөвт, Санхүүгийн тогтвортой байдал, өөрчлөлтийг дэмжинэ. Хоёр тал тус бүрийн санхүүгийн хүрээний өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, санхүүгийн хүрээнд хяналт, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Их 20, санхүүг тогтворжуулах зөвлөл зэрэг олон талт хүрээнд хамтын ажиллагаагаа урагшлуулж, дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг дэмжин, санхүүгийн мэдээллээ хамтдаа ашиглах явдлыг эрчимжүүлэхээ амласан байна.
URL: