“Оюу толгой” ХХК зэсийн баяжмалаа шороон замаар тээвэрлэж байгааг буруутгав

Success_Story_Oyu_Tolgoi_OT_ehelsenees_hoishОюу толгой төслийнхөн  зэсийн баяжуулсан хүдрээ шороон замаар тээвэрлэж байгаа талаар өнөөдөр  Монголын байгаль орчны парламентын дарга З.Болдбаатар, “Оюу толгойн хяналт” ТББ-ийн тэргүүн Д.Сүхгэрэл нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

“Оюу толгойн хяналт” ТББ-ийн тэргүүн Д.Сүхгэрэл  “Зам ашиглалтанд ороогүй байхад экспортоо эхлүүлэн  шороон замаар тээвэрлэлтээ хийж байгаа нь агаарт ихээр тоосжилт үүсгэж  байгаль болоод нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрхийг ноцтой зөрчиж эхэлсэн”  гэв.

Зэсийн баяжуулсан хүдэр нь нүүрснээс хэд дахин хүнд тул тусгай техникийн шаардлага хангасан хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийдэг. Харин тус компани энэ оны есөн сар гэхэд олон улс болоод Монгол улсад баримтлах стандартын дагуу зэсийн баяжмал тээвэрлэхэд  зориулсан тусгай шаардлага хангасан, хатуу хучилттай хүнд даацын замыг барьж ашиглалтанд оруулах юм.

С.Лхагвасүрэн

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих