Шөнөөр та унаанд санаа зовохгүй боллоо

Энгийн үйлчилгээ иргэндээ хүрч байгаагийн дахин нэг жишээ болж троллейбус шөнөөр үйлчилдэг боллоо.

“Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийг Улаанбаатарт хотноо туршилтын шугамаар ажиллуулж эхлэхээр болжээ. “Эко шөнийн тээвэр”-ийг энэ сарын 11-нээс  буюу наадмын өдрүүдээр туршиж эхэлсэн байна.

Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар хоёр троллейбус үйлчилж байгаа аж.

Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

URL:

Сэтгэгдэл бичих