Сирийн сөрөг хүчин химийн зэр зэвсэг хэрэглэсэн гэжээ
Мөрдөн шалгалтын дүнд Сирийн сөрөг хүчин энэ оны 3-р сард Сирийн Алеппо сууринд химийн зэвсэг хэрэглэснийг тогтоолоо гэж ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркин 9-ний өдөр мэдэгджээ.
Харин энэ шалгалтын үр дүнг Америк улс дэмжихгүй гэж Америкийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней 9-ний өдөр мэдэгджээ. Мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Сирийн Засгийн газраас бусад холбогдох тал химийн зэвсэг хэрэглэх нөхцөл бололцоотой, эсвэл уг төрлийн зэвсгийг хэрэглэснийг гэрчлэх баримт Америк хараахан олоогүй. НҮБ-аас Сирид ажлын хэсэг томилон уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэжээ.
\Хуар\ china radio
URL: