Хар тамхи гэж чухам юу вэ?

Дэлхий даяар хэдэн зуун жилийн туршид мансууруулах бодис буюу хар тамхины хор хөнөөлийн эсрэг тэмцсээр байдаг. Гэвч яг л тахал шиг маш хурдацтайгаар ил тодоор, бас нуугдмал байдлаар хар тамхи худалдаалах, хэрэглэх, донтох зэрэг асуудал өрнөсөөр байна. Зарим улс оронд хар тамхи борлуулахыг зөвшөөрдөг байхад , өөр нэгэн газар хууль бус байсан ч аль хэдийн зах зээлд байр сууриа эзэлсэн байдаг билээ. Манай Монгол улсад ч мөн адил хууль бус боловч хилээр нэвтрүүлэн хар тамхинд донтогсод цөөнгүй болжээ.38

Бид өдөр бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хар тамхины тухай мэдээ сонсдог. Гэсэн атал хортой нунтаг цагаан зүйл гэхээс өөр зүйлийг мэддэггүй хүмүүс зөндөө бий. Тэгвэл хар тамхи гэж чухам юу болохыг, ямар хор хөнөөлтэй байдгыг  мэдээллэн хүргэж байна. Хүний уураг тархи мэдрэл сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг ургамлын гаралтай зүйлийг мансууруулах бодис буюу хар тамхи гэнэ. Мансууруулах бодис гэдэг үгний утга  нь  ”Narcotikos” гэх грек үгнээс үүсэлтэй бөгөөд орчуулбал нойрсуулах, мансууруулах, мэдээ алдуулах гэсэн утгатай.  Хар тамхийг  анх анагаахын салбарт мэдээ алдуулах зорилготой ашиглаж байжээ. Харин өнөө үед  мансууруулах чиглэлээр хэрэглэдэг болсон юм.  НҮБ-ийн судалгаагаар дэлхий даяар мансууруулах бодис, сэтгэц идэвхит эм үйлдвэрлэл сүүлийн 15 жилд гурав дахин нэмэгдсэн аж.

Мансууруулах бодис нь бие мах бодид төдийгүй сэтгэцэнд муугаар нөлөөлдөг маш хортой зүйл юм. Үүнд:

1. Уураг тархинд нөлөөлнө, эрүүл биш болно

headache-brighton-hartland-milford-middle

2. Хүнд хордлогод орно, байнгын толгой өвдөнө, дотор муухайрах, бөөлжих гэх мэт зовиур илэрнэ

yadargaa

3. Хамрын салст үрэвсэх, хоолой ам хуурайшихimages

4. Сэтгэцэнд нөлөөлж , зан үйл өөрчлөгдөнө, оюуны доройтолд хүрнэsolio_owchin

5. Гоо сайхан алдагдана: арьс хөхөрч хумс унана, цус хаана хүрнэ тэр газар өвчилж хөхөрнөsplitting

6. Үргүйдэл үүсч, гаж хүүхэд төрнө8cef7cf461661723big

7. Элэг өвчилнө /элэг бол цусыг цэвэрлэдэг лабортари юм/613be998bb1f7bfbig

8. Хяналтгүй бэлгийн харьцаанд орж улмаар бэлгийн замын халдварт өвчин туснаimages (1)

9. Нүдний болор цайж, эрт хөгширнөkatarakta_02_2

10. Дархлаа суларч амьсгалын замын өвчин, хорт хавдарт илүү хурдан нэрвэгдэнэd16439f6edb8bf5f3ca7cdc2ae8fee72_x3

11. Тунг хэтрүүлбэл шууд үхнэ

Хар тамхи нь ийм муу хор хөнөөлтэй. Түүнчлэн Монголчууд энэхүү хар тамхийг хэрэглэх, донтоход нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг аж. Тэдгээр нь:

  • Даяарчлал буюу хил гаалиар чөлөөтэй зорчих болсон
  • Мэдээ мэдээлэл хөгжих, цахим хөгжил хурдсах
  • Хотжилт, төвлөрөл
  • Стресст ядаргаанд өртөх
  • Биеийн болон сэтгэл зүйн хэт хурдан хөгжил, хоцрогдол
  • Хүмүүжлийн буруу хэв шинж
  • Хүүхдүүд өрөөсгөл өсөх /өнчин эсвэл эцэг эхийн хэн нэг байхгүй/ зэрэг юм.

Манай улстай хил залгадаг Орос, Хятад улс нь хар тамхины наймаагаар дэлхийд дөрөвдүгээрт ордог байна. Дэлхийд хар тамхины хэргээрээ тэргүүлэгч хоёр гүрний дунд орших Монголд маань аль хэдийн хар тамхины бизнес хөлөө олсон нь тун харамсалтай. Хэдийгээр энэ нуугдмал үйл явц хэдий ч бидний эргэн тойронд хар тамхи гэх хар тахал үүд тогшоод зогсож байна. Надаас л, миний үр хүүхдээс холуур байна гэж та бүү бод. Мөнгөний төлөө, мансууруулах бодисын төлөө хар тамхинд донтсон олон хүмүүс бидний үр хүүхэд, найз нөхдийг уруу татан донтуулах арга хэмжээгээ авсаар байгаа юм. Мөн өөрсдийн боловсруулсан мансууруулах бодистой бялуугаар  охидыг дайлж уруу татсан хэргийн талаар ч бид өмнө нь мэдээллэж байсан .  16-25 насны залуусын дунд явуулсан судалгаагаар хар тамхийг сонирхож хэрэглэсэн нь 49% байжээ. Мөн  хар тамхи хэрэглэх гол шалтгаан нь бухимдлаа тайлахын тулд гэсэн байна. Иймд бид үр хүүхэд, найз нөхөд, танил бүхэндээ энэ талаар сэрэмжлүүлэн ойлгуулж, хар тамхи хэрэглэхгүй байхыг сэтгүүлч миний бие чин сэтгэлээсээ хүсч байна.

Бэлтгэсэн: А.Оюун-Эрдэнэ

mass.mn


URL:

Сэтгэгдэл бичих