Элбэгдоржийн найр дуустал, Энхбаяр хэцүүдэх нь
Хүмүүсийн ов мэх дийлдэхээ больжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-ынхан “Н.Энхбаярыг өршөөнө, суллана” гэсэн мессежийг зориудаар тарааж, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн саналыг авсан. Ард түмэн бол ард түмэн, уншигч бол уншигч. Мэдээллийн ихэнх хэрэгслээр тараагдсан энэхүү мэдээлэлд итгэсэн байх. Тэгээд ч МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвалыг тэртэй, тэргүй туршлагагүй “баагий”, Н.Энхбаярыг суллах юм бол Бат-Эрдэнэ дорхноо Элбэгдорж нь хамаагүй дээр, улс орныхоо эрх ашгийг бодоцгооё гэж байлаа. Эрх баригчид иймэрхүү замаар ард түмний зүрх, тархиар элбэг наадсан. Харин энэхүү сонгуулиар ялалт байгуулсан эрхэм маргааш тангаргаа өргөх гэж байна. Харин өдгөө 60 кг хүрэхтэй, үгүйтэй болсон Н.Энхбаярын биеийн байдал улам доройтсоор. Юутай ч хүний мөс жудгаа тэгтлээ алдчихаагүй ард иргэд энэ их баяр цэнгэлийн дунд “согтолгүй” хэн нэгнийг хүлээсээр байна. Үнэндээ сүүлийн хэдэн сар дараалан гарсан эдийн засгийн гэмт хэргүүдийг Н.Энхбаярыг ялласантай дүйцүүлээд үзэхэд энэ нь байх л ёстой хүлээлт юм.
shock.mn
URL: