Сагсчид Серб, Мексикт хожигдлоо
Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг Универсиадын эхний тоглолтоо ням гарагт Сербийн багтай хийж 56:110 оноогоор хожигдлоо. Сербийн томчуудын шигшээ баг чансаагаараа 12-т бичигдэж байгаа хүчирхэг баг бөгөөд зарим нь оюутны шигшээдээ тоглодог. Ийм хүчирхэг шигшээтэй манай баг эхний тоглолтоо хийсэн юм.
Тоглолтын эхний оноог Т.Санчир авч тэргүүлж эхэлсэн ч үүнээс хойш 5:4, 20:10 гэх мэтээр серб залуус илүүрхэж, эхний үеийг 28:11 өндөрлүүлсэн. Улмаар хоёрдугаар үед 54:30, гуравдугаар үед 86:41 давамгайлж эцсийн дүндээ 110:56 хожжээ.

Харин хоёр дахь тоглолтоо манай баг Мексиктэй /томчуудын шигшээ нь дэлхийн чансааны №32/ 54:108-аар мөн л хожигдлоо. Энэ тоглолтод манай багаас Ц.Азбаяр 18, Б.Билгүүн 11 оноо авч багаа тэргүүлсэн юм.
Өнөөдөр манай баг Румынтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийнэ.
Х.Сайхан
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: