А.СҮХБАТ АВАРГЫГ НААДАМД ЗОДОГЛОВОЛ БИТГИЙ ГАЙХААРАЙ

Энэ жилийн наадмын бөхийн барилдаан их сонирхолтой болно. Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглоно. Сэргээш хэрэглэж эрхээ хасуулсан бөхчүүд даагаа нэхэх боломжтой болсон гээд. Мөн үүнтэй зэрэгцээд наадмын зүлэг ногоон дэвжээнээ зодог тайлж буйгаа мэдэгдэж байсан аварга А.Сүхбат барилдах гэнэ гэсэн бор шувуу тэнүүчлэх болсон.

Бөх сонирхогчид нэг хэсэг нь аваргыг барилдахыг дэмжиж хүлээж байгаа бол нөгөө хэсэг нь тийм ч таатай хүлээж авахгүй байна. Уг нь бөхийн жудаг, ёс горимд нийцэхгүй. Тэгвэл хэн дуртай  дургүйгээ хүрэхээр зодог тайлдаг, таатай боломж гараад ирэхээр би барилдана гэдэг болно гэж байна. Харин энэхүү мэдээлэл үнэн эсэхийг Монголын үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзангаас тодруулахад  “Зодгоо тайлсан бөх барилддаггүй л гэдэг. Зодгоо тайлсан бөх барилддаггүй, сэтэрлэсэн морийг унадаггүй гэсэн ёс монголчуудад байдаг. Гэхдээ барилдах үгүйгээ тэр хүн өөрөө мэднэ. Хэрвээ барилдана гэвэл хориглох журам, зарчим байхгүй” гэсэн учир битүүлэг хариултыг өгчээ.

Тэгэхээр А.Сүхбат аварга наадмын зүлэг ногоон дэвжээнээ дахин дэвэн дэвсээр гарч ирэхгүй гэх баталгаа байхгүй болж байна. Ёстой л наадмын тэнгэр, аваргын сэтгэл зүй мэдэх хэрэг болж байна.

Залуу аварга хэмээн  бөх сонирхогч төдийгүй зон олныхоо хүндэтгэлийг хүлээсэн А.Сүхбат хувийн амьдрал, улстөрийн сонголт, бөхийн зан үйлээрээ хэвлэл мэдээлэл, олны анхаарлыг анхаарлыг татсан хэвээр байна. хаин өөрөө ямар тайлбар хариулт өгөхийг хүлээх үлдэж байна.

 

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих