Наадмын талбайд согтууруулах ундаа худалдахгүй
Энэ жилийн наадмаар худалдаа эрхлэх зөвшөөрлийг 700 гаруй аж ахуйн нэгж авчээ.
Хүй долоо худагт 300, Төв цэнгэлдэхийн талбайд 400 аж ахуйн нэгж үйлчилгээ эрхлэхээр болжээ.
Мэргэжлийн хяналтын байцаагчид Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт зарагдах хуушуурын амт чанар, үнэ өртөг болон бусад хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих гэнэ.
Мөн наадмын талбайд согтууруулах ундаа худалдахгүй юм.
URL: