Хүйснээс хамаарч хүнсний бүтээгдэхүүн өөр өөр нөлөө үзүүлдэг

Бид сайн гэсэн болгоныг хоол хүнсэндээ хамаагүй хэрэглэдэг. Гэтэл хүний хүйснээс хамаарч хүнсний бүтээгдэхүүн өөр, өөр нөлөө үзүүлдэг аж. Тиймээс судлаачид эрчүүдэд буюу эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн гэж ялгаж өгчээ.
Эрэгтэйчүүдийн хүнсэнд Улаан лооль, улаан чинжүү, хар усан үзэм, чангаанз, мах ордог.
Улаан лоолинд ликопин нэртэй бодис ихээр агуулагддаг байна. Харин ликопин нь түрүү булчирхайг хэвийн үйл ажиллагаатай байхад зайлшгүй хэрэгцээтэй төдийгүй эрт хөгшрөлт, хорт хавдраас сэргийлдэг аж.
Улаан чинжүү нь хүний зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг, хоёр ширхэг чинжүүнд хүний өдрийн турш хэрэглэх витамин С агууллагддаг байна.
Харин хар усан үзмэнд хөгшрөлтөөс сэргийлсэн, сэтгэл санаа ба бие махбодийг өөдрөг болгох нөлөөтэй бодисууд байдаг аж. Харин махаар дамжуулан хүн хэрэгцээт холестеринээ авдаг бөгөөд энэ нь бэлгийн гормонуудын суурь нь болж өгдөг байна.
Хүн тархиныхаа үйл ажиллагааг ямагт дэмжиж байх хэрэгтэй. Тэгвэл үүнд чангаанз чухал үүрэгтэй аж. Өдөрт нэг атгыг идэхэд л хангалттай гэнэ.
Эмэгтэйчүүдийн хүнсэнд загас, овъёосны чанамал, байцаа, нэрс, авокадо ордог байна.
Загас нь залуу нас, оюун ухааны сэргэлэн байдлыг хадгалахад чухал үүрэгтэй селен, фосфор, омега-3 тослог хүчил зэргийг агуулдаг. Харин овъёосны чанамал нь судсыг цэвэрлэх нөлөөтэй эслэгүүдийг агуулаад зогсохгүй арьс, судсыг бэхжүүлэхэд дэмтэй витамин Е ихээр агуулагдсан байдаг аж.
Төрөл бүрийн байцаа нь эслэг, фолийн хүчил, С витаминыг агуулдаг тул олон төрлийн байцаанаас ямрыг нь ч хэрэглэж болно. Мөн хүйтэн сэрүүн, тур тусмаа өвлийн улиралд даршилсан байцааг хэрэглэх нь нэн зохимжтой гэнэ.
Эмэгтэйчүүдийн үс, хумсны гоо сайханд сайнаар нөлөөлдөг жимс бол авокадо юм. Түүнд калийн төрлийн витаминууд агуулагддаг тул цусны даралтыг ч хэвийн байлгах нөлөөтэй.
Харин нэрс жимс нь нүдний харааг тогтворжуулах, хөгшрөлтөөс сэргийлэхэд тустай юм байна.
Хэн ч хэрэглэж болно: Самар, шошийн төрлийн ургамлууд, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, сүү, чидун жимс, оливын тос, цэвэрлэж цэвэршүүлсэн наранцэцэгийн тос зэрэг нь хүнс харгалзалгүйгээр хэрэглэх, хүний өдөр тутмын хоолонд заавал байх ёстой аж.

URL:

Сэтгэгдэл бичих