Өөрсдийгөө болон найз нараа бичгийн хэвээр нь шинцэцгээе

 

Биеэ тоосон, бардам зантай хүн цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байдаг.
- Ирээдүйдээ санаа зовдог, өөртөө итгэлгүй, зориг муутай хүний цаасны баруун талын хоосон зай зүүн талынхаасаа өргөн байдаг.
- Ичимхий хүн бичиж буй зүйлийнхээ дээд талд их зай үлдээдэг.
- Зоримог, элгэмсүү, бас хэнэггүй хүн багахан юмуу эсвэл огт зай үлдээдэггүй.
- Аливаа юманд хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний бичиж буй зүйлийн доод тал нь дээрхээсээ илүү зайтай байдаг.
- Харин аливаад бодлоготой ханддаг хүний бичиж буй зүйл дээд талынхаасаа бага зай үлдээсэн байдаг.
- Биеэ даасан, хэнээс ч хараат бус хүний бичсэн зүйлийн үг үсэг нь хоорондоо хол зайтай байдаг.
- Биеэ баримтгай, өөртөө итгэл муутай хүн гарын үсэг болон нэрээ бичиж буй зүйлийнхээ зүүн талд тавьдаг. – Харин бүтээлч хүн гарын үсэг болон нэрээ бичиж буй зүйлийнхээ баруун талд нь тавьдаг.
- Эзэрхэг түрэмгий зантай хүн голд нь гарын үсгээ зурдаг.
- Үргэлж хүний тус дэмийг хүсдэг хүн бичсэн зүйлийнхээ үргэлжлэл мэт яг хажууд гарын үсгээ зурдаг.
- Биеэ даасан, зожигдуу зантай хүн бичсэн зүйлээсээ хол буюу доор зурдаг.
- Найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг хүн гарын үсгийнхээ үсгийг намханнарийн зурдаг.
- Харин нийтэч, бусдын анхааралд байх дуртай хүний гарын үсгийн үсэг нь өргөн өндөр байдаг.
- Үсгийн хэмжээ жижиг бол ноомой зантайнх.
- Өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн зантай хүн үсгээ том бичдэг.
- Аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгдөөд байдаггүй хүн юм бичихдээ үсгээ босоо байдлаар бичдэг.
- Аливаад сэтгэл хангалуун, амьдралыг сайн талаас нь харах дуртай хүн бага зэрэг баруун тийшээ налуулж бичдэг.
- Өөрийнхөө хүслийг хязгаарлаж, нөхцөл байдалдаа зохицохыг хичээдэг хүн баруун тийш хэт налуулж бичдэг. Зүүн тийш хэт налсан бичигтэй хүн бол их ойлгомжгүй, хэцүү зантайн шинж юм.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих