Гол нэрийн барааны үнэ буурчээ
Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарныхаас 0.1 хувиар буурсан гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ нь хүний гол нэрийн барааны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байдалтай байгаа аж.
Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.5, адууны махны үнэ 2.4, ямааны махны үнэ 0.6 хувиар тус тус буурсан байна.
Харин долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4, адууны махны үнэ 1.6 хувиар буурсан бол бусад махны үнэ тогтвортой байжээ.
Харин гурилын үнийн хувьд, савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар буурсан бол задгай нэгдүгээр гурилын үнэд өөрчлөлт ороогүй байгаа аж.
Энэ нь долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад өөрчлөлтгүй, хэвийн байдалтай байгаа юм байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ мөн тогтвортой байсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.
URL: