“Ипотек -2013” үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
Монголын Ногоон Барилга Консулаас “ИПОТЕК-2013” шинэ орон сууцны үзэсгэлэнг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь байр худалдан авах хүсэлтэй худалдан авах чадвартай иргэдэд чанарын шаардлага хангасан баталгаатай орон сууцны тухай цэгтэй зөв мэдээллийг нэгдсэн журмаар өгөх, улмаар ухаалаг худалдан авалтанд нөлөөлөх гэнэ.
Шинэчлэлийн Засгийн газраас нийгмийн дундаж орлоготой иргэдэд зориулан хэрэгжүүлж буй ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнгөрөгч сараас олгож эхэлсэн.
Үүнтэй зэрэгцэн орон сууцанд орох гэсэн иргэдийн эрэлт эрс нэмэгдэж, барилгын салбарт зээлийн шаардлагыг хангах орон сууцнуудын тухай мэдээллийн эрэлт огцом нэмэгдсэн аж.
URL: