Гачууртын наадам энэ сарын 6-нд болно
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 6-нд Гүнжийн хоолойд болох юм байна. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, сурын харваа, 64 бөх барилдах ажээ.
Улсын баярын өмнөх нь зохион байгуулагддаг уг наадмыг нийслэлийнхэн бөх морины чансаа шалгасан их сорилго хэмээх нь бий. Тиймээс нийслэлээс 20 гаруй километр орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа өргөн дэлгэр байдаг билээ.
Дашрамд дурдахад, Гачуурт тосгоны 84 дүгээр сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийг тосгоныхоо наадамд хүрэлцэх ирэхийг тосгоны захирагч аминчлан захиж буйгаа биднээр дамжуулсан.
Ямартаа ч уг наадамд тус сургуулийн үе үеийн төгсөгчид ихээхэн хүндтэй зочид байх бололтой. Тиймээс хэвлэлээр дамжуулсан урилгыг тус сургуулийн үе үеийн төгсөгчид хүлээн авч, хүрэлцэн очих биз ээ.
Хэвлэл мэдээллийн алба
URL: