Орон сууцны нийлүүлэлт хангалтгүй гэх судалгаа гаргажээ

imagesГ758444ХНОрон сууцны найман /-+1/ хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд хагас сарын хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд 400 гаруй иргэн шинээр зээл авч 8000 иргэн өндөр хүүтэй зээлээс шилжсэн байна.

Үүнийг дагаад орон сууцны эрэлт ихсэж байгаа боловч нийлүүлэлт хангалтгүй байгаа талаарх судалгааг хөрөнгө оруулалтын зөвлөх UMC Alpha компани гаргажээ.

Тэдний үзэж байгаагаар 2013 оны дөрөвдүгээр улирал гэхэд шинээр орон сууц худалдан авах иргэдийн тоо 15000 хүрэх магадлалтай бөгөөд үүнийг хангах нийлүүлэлт хүрэлцээтэй байх эсэхээс хамааран орон сууцны үнэ хэдэн хувиар өсөх нь тодорхой болно. Үүнийг дагаад хуучин орон сууцны үнэ ч тодорхой хэмжээгээр өсөх аж.


URL:

Сэтгэгдэл бичих