Б.Гантогтох аваргын төлөө тулалдана

Б.Гантогтох аваргын төлөө тулалдана

Азийн танхимын болон тулааны спортын дөрөв дэх удаагийн наадам өнгөрсөн амралтын өдөр БНСУ-ын Инчеон хотноо эхэлсэн билээ.

Зургадугаар сарын 29-нөөс энэ сарын 6-ны өдрүүдэд болох энэхүү наадамд Монголын 83 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөж байна.

Хамгийн олон медаль хүртэх боломжтой гэгдэж буй Тай боксын төрөлд хоёрдугаар шигшээгийн залуус хүч үзэж байна.

Тулааны спортын салхийг 54 кг-ын жинд спортын мастер Б.Гантогтох амжилттай хагалжээ. Түүний эхний өрсөлдөгч Хонгконгийн тамирчин Ху Ван Хүг байв. Энэ тулаанд 4:1-ийн харьцаагаар манай тамирчин Б.Гантогтох өрсөлдөгчөө илт давуу буулган авчээ. Улмаар хэсгийн аваргын хоёр, гурав дахь тулаанд Киргизын тамирчин Таланов, Лаус улсын тамирчин Панекогийг ээлж дараалан ялж шигшээд өрсөлдөх эрхээ олж авсан байна.

Тэрээр өнөөдөр алтан медалийн төлөөх өрсөлдөөнд БНСУ-ын тамирчин Кимтэй тулалдах юм.

“Инчеон 2013” наадамд Азийн олимпийн зөвлөлийн 45 орны баг тамирчид 100 багц медалийн төлөө хүч үзэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих