Сноуден 20 орноос орогнол хүсчээ

Сноуден 20 орноос орогнол хүсчээ

ТТГ-ын ажилтан байсан Эдвард Сноуден “Шереметьево” нисэх буудал дахь Оросын консулын газарт 19 улсаас улс төрийн орогнол хүссэн баримт бичгийг илгээсэн тухай “WikiLeaks” сайтад мэдээлжээ.

Өмнө нь тэрбээр Эквадорын засгийн газар энэ хүсэлтээ илгээсэн. Түүнээс гадна Сноудем Исландад орогнох хүсэлтээ албан бусаар гаргажээ.

Сноуденийн хүсэлтээр орогнол хүссэн өргөдлүүдийг нь тухайн улс орнуудын Москва дахь элчин сайдын яаманд дамжуулан өгөх аж.

Тэдгээр улсуудын жагсаалтад Орос, Австри, Бразиль, Боливи, Куба, Финлянд, Хятад. Франц, Итали, Герман, Энэтхэг, Ирланд, Нидерланд, Никарагуа, Норвеги, Польш, Испани, Швейцарь, Ввнесуэл орсон байна. Гэвч үүний дараахан гарсан мэдээллээр Сноуден ОХУ-аас улс төрийн орогнол хүсэхээ больжээ. Шалтгаан нь Москва түүнд АНУ-д хор учруулж буй үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан аж.

Баримт бичгүүдийг Сноуденд хуулийн зөвлөгөө өгч байгаа “WikiLeaks” сайтын бие төлөөлөгч Сара Харрисом ням гаригт Оросын консулд гардуулан өгчээ. Өмнө нь Сноуден “Шереметьево” нисэх буудлын дамжин өнгөрүүлэх бүсэд байгаа бөгөөд Оросоос орогнол хүссэн тухай мэдээлж байсан ч Холбооны цагаачлалын алба энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй юм.

Түүнчлэн хэвлэлүүдээр ТТГ-ын экс ажилтан 15 улсаас улс төрийн орогнол хүссэн талаар мэдээлж байсан.

Б.Мишээл


URL:

Сэтгэгдэл бичих