Н.Алтанхуягийн махны бизнес илрэв

       Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамаатан саднаараа 17 тэрбумын тендертэй холбогдож, дээрээс нь нүүрсний ченж хийсэн гэх мэт хэд хэдэн удаагийн үйлдлийг нь илчилж байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ удаад Ерөнхий сайдын махны бизнесийг илчиллээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн иргэдийг хямд махаар хангах, махны үнийг тогтворжуулахаар гаргасан 87 тэрбум төгрөгөөс хувийн компанидаа завшсан байж болзошгүй талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдын “Мах экспорт” ХХK нь Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанид өндөр үнээр мах шахдаг болохыг хэлсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  “Мах экспорт” ХХK нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-д өндөр үнэтэй мах шахахад Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэлийн нөлөө ч орсон байх магадлалтай аж.

Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө нь Тэргүүн Шадар сайд байхдаа SARS ханиаднаас сэргийлэхийн тулд төсвөөс ихээхэн хэмжээний мөнгийг чацарганд зориулж байсан. Харин тэр мөнгийг өөрийн “Хаан жимс” компанид зарцуулсан гэх яриаг ч хавчуулсан юм.

Эх сурвалж: www.aravt.mn


URL:

Сэтгэгдэл бичих