Н.Номтойбаяр Н.Алтанхуягийн дахин нэг “но”-г илчиллээ

9660_542Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн иргэдийг хямд махаар хангах, махны үнийг тогтворжуулахаар гаргасан 87 тэрбум төгрөгөөс хувийн компанидаа завшсан байж болзошгүй талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдын “Мах экспорт” ХХK нь Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанид өндөр үнээр мах шахдаг болохыг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өмнө нь Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа эхнэрийнхээ “Говь повер” ХХK-ийг Тавантолгойд гаалийн бүсийн үйлчилгээ үзүүлэх 17 тэрбумын тендерт ялуулсныг олон нийтэд мэдээлж байсан билээ.
Нөгөө талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  “Мах экспорт” ХХK нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-д өндөр үнэтэй мах шахахад Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэлийн нөлөө ч орсон байх магадлалтай юм. Учир нь тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Ханган нийлүүлэлтийн газарт ахлах мэргэжилтэн хийдэг байсан. Харин дүү Г.Дэнзэнгээ элдэв асуудалд орооцолдоод эхлэхээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн гэж байгаа. Тэгэхээр Ерөнхий сайдын ураг, төрлийн хэлхээ улам хөвөрсөөр “Эрдэнэс Тавантолгой” гэдэг их айлыг эзэгнэсэн хэрэг үү.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өмнө нь Тэргүүн Шадар сайд байхад SARS ханиаднаас сэргийлэхийн тулд төсвөөс ихээхэн хэмжээний мөнгийг чацарганд зориулж байсан. Харин тэр мөнгийг өөрийн “Хаан жимс” компанид зарцуулсан гэх яриа ч байдаг. Мань эр магадгүй тэр үйлдлээ давтаж энэ удаад махны компаниа тордсон ч байж болох юм.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9660


URL:

Сэтгэгдэл бичих