Увсын ”хоёр” шүүхэд дахиад дуудагдах бололтой

527-1372645560middleУИХ-ын сонгуулийн 15 дугаар хороо буюу Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим дахин хэлэлцэхээр боллоо.
Ардчилсан нам болон Увс аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй, Сонгуулийн 15 дугаар тойргийн хороо, түүний эрх залгамжлагч Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шинэ нөхцөл байдал үүссэн хэмээн гомдол гаргасан аж.
Үүний хариуд гуравдагч этгээд болох Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөн л хэрэгт холбоотой шинэ баримт, нөхцөл байдал илэрсэн хэмээн хянуулахаар хүсэлт гаргасан байна.
Уг нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаар өмнө нь УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны тогтоолуудтай холбоотой асуудлыг “СЕХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгч нарт хариу өгсөн байна” гэж үзэн, нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм.
Гэвч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дээрх хоёр гишүүн дахин шүүхэд дуудагдан асуудлаа шийдвэрлүүлэхээр боллоо.
Х.Мөнхзул
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих