Шорвог кофе ӨГҮҮЛЛЭГ
Залуу бүсгүйтэйгээ үдэшлэг дээр танилцжээ. Бүсгүй нь дэндүү үзэсгэлэнтэй бөгөөд олон залуус түүнтэй танилцах гэж бие биенээсээ өрсөн авч, бүжиглэж байлаа. Харин залуугийн хувьд ердийн л нэгэн бөгөөд хэн ч түүнийг тоож харахгуй байв.
Үдэшлэг дуусахад нөгөө залуу “кофегоо хамт ууцгаая” гэж бүсгүйд хэлэхэд, түүнд их хачин санагдсан боловч, эелдэг байх үүднээс зөвшөөрөв. Тэд нэгэн кафэд хамт орцгоосон ч залуу уг хэлэхдээ хуртэл тэвдэн сандарч байсан тул бүсгүй дотроо дүргүйцэж, “Гэрт минь хурдан хургэж өгөөсэй” гэж боджээ.
Залуу гэнэтхэн зөөгчид хандан “Та жаахан давс өгөхгүй юу? Би кофендоо хийх гэсэн юм” гэлээ. Хүн бүр гайхан харав. Залуугийн нүүр улайсан боловч давсаа кофендоо хийгээд уулаа. Бүсгүй ихэд сонирхож “Чи яагаад ийм сонин зуршилтай юм?” гэж асуухад, залуу: “ би жаахан хүү байхдаа далайн эрэгт амьдардаг байсан учир далайн усанд орж, тоглох их дуртай байж билээ. Одоо би үе үе далайгаа санадаг. Яг л энэ шорвог кофе шиг… Би шорвог кофе уух болгондоо бага нас, төрж өссөн нутаг, аав ээжийгээ санан дурсдаг юм” гэж хариулжээ. Ингэж ярихад залуугийн нүдэнд нулимс цийлэгнэж блаа. Үүнийг сонсоод, бүсгүйн сэтгэл тун их хөдөлжээ. Бүсгүй гэр орноо санаж байгаагаа хэлж чаддаг эр хүн өрх гэртээ хариуцлагатай байж чадна гэсэн үг гэж боджээ. Ингээд тэр залуутай алс хол байгаа аав ээж, бага нас, гэр бүлийнхээ тухай ярилцжээ.
Энэ өдрөөс хойш тэд уулзаж учирдаг болов. Яваандаа нөгөө залуу нь бүсгүйн хувьд эрж хайж байсан, бухий л сайхан зан чанартай, ухаалаг, тэвчээртэй, халамжтай хүн болохийг мэдэв. Бүсгүй залууд дурлаж, шорвог кофений тухай мэдсэндээ маш баяртай байдаг болов. Удалгуй тэд гэрлэжээ. Эхнэр нь нөхөртөө кофе чанах болгондоо давс хийхэд, нөхөр нь маш их баярладаг байв.
Хамт амьдраад 40 жил өнгөрч, нэг өдөр нөхөр нь нас барахаасаа өмнө нь нэг захидал бичжээ. Захидалд:
“Миний хамгаас хайрт хонгор мини ээ! Намайг уучлаарай! Амьдралдаа би чамайг нэг л удаа хуурсан. Тэр бол шорвог кофений тухай яриа байлаа. Бид анх болзож байснийг санаж бна уу? Тэр үед би дэндүү их сандарч, сахар гэж хэлэх гэсэн боловч давс гээд андуураад хэлчихсэн юм. Залруулах нь надад маш хэцүү байсан тул би шууд л үргэлжлүүлсэн. Гэхдээ энэ бүхэн чи бид 2-ийн амьдралийг эхлүүлэх юм гэж би хэзээ ч бодож байсангүй. Худлаа ярьсан тухайгаа би чамд олон удаа хэлэхийг хичээсэн боловч чамайг хэзээ ч хуурахгуй гэж өртөө амласан байсан тул би үнэнийг хэлэхээс айдаг байсан юм. Одоо би хорвоогоос халин одох гэж бна. Чамд үнэнийг хэлэхээс огт айхгуй бна. Би шорвог кофенд их дүргүй байлаа. Ямар муухай амттай гэж санана. Гэтэл би насан туршдаа давстай кофе уусан ч чамтай учирсандаа хэзээ ч харамсдаггуй юм. Хэрэв би 2 дахь удаагаа амьдарч чадсансан бол чамтайгаа насан туршдаа хамт амьдрахийн тулд ахиад шорвог кофе уухад ч бэлэн байна.”
URL: