МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2013 оны 06 сарын 28 ний өдөр дугаар 92
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан Монгол Улсын иргэний журамт үүрэг болох “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” заалтыг хэрэгжүүлж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн      1 дүгээр зүйлд заасан “иргэдэдэх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх” үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээгавч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:
1.     Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
Хоёр. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыгЗасгийн газар (Н.Алтанхуяг)-т чиглэл болгосугай.
Гурав. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН                                 МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                   ЕРӨНХИЙ САЙД
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ                   НОРОВЫН АЛТАНХУЯГ

URL:

Сэтгэгдэл бичих