Төрийн тэргүүний сонгууль дэлхийн хэвлэлд…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа. Хамгийн нэр хүндтэй агентлаг, сонин хэвлэлүүд манай сонгуулийг хэрхэн дүгнэснийг нэгтгэн хүргэе.

“Ройтерс”: Сонгогчид “Ц.Элбэгдорж ямар ч тохиолдолд ялна” гэж бодсон нь ирцэд муугаар нөлөөлөв

Уул уурхайн салбарт тавих хяналтыг чангатгах бодлого барь­даг Ц.Элбэгдорж өнгөрсөн лхагва гарагт болсон Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн ялагчаар тодорчээ. Сонгуулийн Ерөнхий хо­роо нь пүрэв гарагт энэ та­лаар мэдээллээ.

Тэрбээр нийт сон­гогчдын 50.23 хувийг дэмж­лэ­гийг авч, МАН-аас нэр дэв­шигч, экс дэлхийн аварга бөх Б.Бат-­Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг ардаа орхи­жээ. Улаанбаатарт ажилласан Их Британийн ажиглагч Жу­лиан Диерзес “Сонгогчдын ирц бага байсан нь үр дүнд нө­лөөл­­­­лөө. Энэ удаагийн сон­гуу­лийн ирц өмнөх сон­гууль­тай харь­цуулахад 10 ху­­­виар бага бай­сан. Нийгэм тэр аяараа “Ц.Эл­бэгдорж ямар ч тохиол­долд ялалт байгуулна” гэ­сэн бо­долтой байсан. Тийм ч учраас са­нал өгөхөөс хойш суу­сан байх” хэмээн мэдээлсэн юм.

Ц.Элбэгдорж ялалт бай­гуулс­наар тэр болон түүний багийн ги­шүүд уул уурхайн салбарт хя­налт тогтоох, стратегийн ордуудаасаа баялаг бүтээх боломжтой боллоо.

“Синьхуа”: Монголчууд улс төрийн тогтвортой байдлыг илүүд үзлээ

Ц.Элбэгдорж Монгол Ул­сын Ерөнхийлөгчөөр дахин сон­гогд­лоо. Лхагва гарагт болсон сон­гуульд сонгогчид 64.78 ху­вийн ирцтэй оролцжээ.

Тэрбээр энэ албан тушаалд анх 2009 онд сонгогдсон бө­гөөд түүнээс хойш гадаадын хө­рөн­гө оруулалтыг татах бод­лого баримталж, ДНБ нь 2011 онд 17, өнгөрсөн жил 12 хувь өсч, ОУВС-гаас гаргасан дүг­нэлтээр дэлхийн хамгийн хур­дацтай хөгжиж буй таван улсын нэгд тооцогдох болсон юм.

Шинжээчид сонгуу­лийн үр дүнг “Монголчууд улс төрийн тогтвортой байдлыг илүүд үзсэн сонголт хийлээ” хэмээн дүгнэж байгаа юм.

“Би Би Си”: Гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн ээлтэй нь яллаа

Монгол Улсын Ерөнхийлөг­чөөр улиран сонгогдсон Ц.Эл­бэг­дорж нь нэр дэвшигчдийн дун­даас гадаадын хөрөнгө оруу­лалтад хамгийн ээлтэй ханддаг нь юм. Өмнө нь сэтгүүлч байсан тэр­бээр 1990 оны ардчилсан хувьс­галын удирдагчдын нэг бай­сан юм. Өмнөх дөрвөн жилд авлига хээл хахуультай тэмцэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг гол чиглэлээ болгож ажилласан нь ард түм­нээс үнэлгээ авчээ.

Түүний гол өрсөлдөгч Б.Бат-эрдэнэ сон­гогч­дын 41 хувийн дэмжлэг ав­сан бол улсынхаа түүхэн дэх хам­гийн анхны эмэгтэй нэр дэв­шигч Н.Удвал 10 хүрэхгүй ху­вийн санал авчээ. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш, хяналтын тоол­лого явуулсны дараа албан ёс­ны дүн гарна гэж албаны хү­мүүс мэдэгдэж байгаа юм.

Өнгөрсөн жил эдийн засгаа 12 хувиар өсгөсөн Монгол Улс уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадсан ч гурван сая хүрэхгүй иргэдийн ихэнх нь ядуу амьдарч байгаа юм.

RFI.com: ЗХУ, Харвардад боловсрол эзэмшсэн эрхэм Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэвшигчид сур­талчилгааны үеэр байгалийн баял­гаа хэрхэн шударга хуваа­ри­лах асуудлыг гол сэдэв бол­гон сонгож авсан байлаа. Мөн байгаль орчны бохирдол хөн­дүүр сэдвүүдийн нэг болсон нь ажиг­лагдсан.

Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагын гаргасан судал­гаагаар Монголын нийс­лэл Улаанбаатар нь дэл­хийн хам­гийн их агаарын бохирдол­той хотуудын жагсаалтын эх­ний хоёрт бичгдсэн байдаг аж. Тэр­бээр үндсэн боловсролоо 1980-аад онд ЗХУ-ын Украинд эзэмш­сэн бөгөөд хожим Хар­вардын их сургуульд мэргэжил дээш­лүүлжээ.

“Вести”: Монгол Улсыг мэргэжлийн сэтгүүлч дахин дөрвөн жил удирдана

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн сонгуульд Ардчилсан на­маас нэр дэвшин өрсөлдөж, хоёр дахь шатны санал хураалт явуу­лах шаардлагагүйгээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж нь эх орондоо улс төрч гэдгээс гадна сэтгүүлч мэргэжилтэй байсан гэдгээрээ ялгардаг. Тэрбээр Мон­голд анхны чөлөөт хэвлэл бай­гуулагдахад ерөнхий ре­дак­тороор ажиллаж байсан, хэв­лэлийн эрх чөлөөний төлөө хий­сэн ажлаараа “Чөлөөт хэв­лэлийн од” хэмээх шагнал гар­даж байжээ.

Ц.Элбэгдоржийн ирэх дөр­вөн жилд хийх ажлын төлөв­лө­гөөнд авто тээврийн дэд бүт­цийг барьж байгуулах, гадны хө­рөнгө оруулалтыг дэмжих ажил багтсан бөгөөд төмөр зам бай­гуулах төсөлд нь ОХУ-ын ком­паниуд оролцохоор сонир­хож байгаа юм.

Х.БАТСАЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих