Ажлаасаа халагдсан байцаагч нарыг ажилд нь эргүүлэн томилохыг даалгажээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Төрийн ажлын хийж чаддаггүй, ажил дээрээ унтдаг. Удаа дараа алдаа дутагдал гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” хэмээн есөн ажилтнаа өнгөрсөн сарын 22-нд ажлаас нь халсан. Үүний дараа ажлаас халагдсан есөн ажилтан Төрийн албаны зөвлөлд хандсан билээ. Тэгвэл төрийн албаны зөвлөл ээлжит хуралдаанаараа ШӨХТГ-ын даргын 88 дугаар тушаалын хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Учир нь О.Магнай нэр бүхий есөн ажилтныг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тодорхой бус, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн тухай Ес зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад ажлаас халсан байжээ. Иймээс эрх зүйн чадамжгүй тушаалыг хүчингүй болгож, ажилтнуудыг эргүүлэн томилохыг даалгасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих