Монгол улсын иргэн бүр гурван сая төгрөгийн өртэй явна

Монгол Улсын өр 7.3 их наядад хүрээд байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагад заасан 60 хувьд хүрэхэд тун ойрхон болсныг энэхүү статистик мэдээл­лээр нотолж байгаа юм байна. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс 7.3 их наяд буюу бараг улсын нэг жилийн төсөвтэй тэмцэх хэмжээний өр­тэй явж байгааг албаныхан мэдээллээ. Нийт тавьсан өрийг Монгол Улсын бүх хүн амд хувааж үзвэл хүүхдээс хөгшид хүртэл хүн бүр гурван сая орчим төгрөгийн өртэй гэсэн үг аж. Өмнө нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтэрвэл, үн­дэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдана гэдэг ч энэ тооноос аль хэдийнэ давсан өрийн үзүүлэлттэй байгааг албаныхан хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих