Ц.Элбэгдорж фэйсбүүкээр дамжуулан талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг улс орон даяар зарласны дараа Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийт сонгогчид, ард түмэндээ хандаж талархал илэрхийллээ.
Тэрээр “Ард түмэндээ баярлалаа. Түрүүхэн Б.Батэрдэнэ, Н.Удвал нар надтай утсаар ярьж баяр хүргэлээ. Одоо Сүхбаатарын талбай руу гарч ард иргэддээ баярласнаа хэлнэ. Миний Монгол мөнх оршиж, ард түмний минь буян заяа үргэлж дэлгэрч яваг ээ” хэмээн бичсэн байна.
Б.Туул
montsame
URL: