Н.Удвалын эр зоригийг магтаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль амжилттай явагдаж, өндөрлөлөө.  Энэ удаагийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшч, хүчтэй өрсөлдөгчийн нэг байж чадсан онцлогтой хэмээн олон хүн ярьж байна.

СЕХ-ноос хийсэн мэдээллээр тус хорооны төв серверт МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 80564 сонгогч саналаа өгсөн гэсэн мэдээ иржээ.

Ямартай ч анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшч, Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Мөн түүнийг эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй, шилдэг улстөрч байж чадна гэдгийг харуулж чадлаа, олон эмэгтэйчүүдэд итгэл төрүүлж, урагшаа харж алхах урам зоригийг хайрлалаа хэмээн сонгогч түмэн үнэлж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих