Цагдаа буудсан хүүхдүүдийн хэрэг прокурорт шилжлээ

Цагдаа буудсан хүүхдүүдийн хэрэг прокурорт шилжлээ

Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч Т-г буудаж амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.

Хэргийг тус сумын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хапаар нар үйлдсэн болохыг тогтоож хэргийг УМБГ-т шилжүүлэн шалгаж байсан билээ.

Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дуусч, өнгөрөгч долоо хоногт прокурорт шилжүүлсэн байна.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих