Шинжаанд гарсан халдлагын улмаас 27 хүн амь үрэгджээ
Өчигдөр Хятадын Шин-жаан-Уйгарын ӨЗО-д гарсан үймээний улмаас 27 хүн амь үрэгдсэн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Орон нутгийн эрх баригчдын өгүүлснээр, лхагва гаригийн өглөө хүйтэн зэвсэгтэй бүлэг этгээд цагдаагийн хэсэг, захиргааны албан байр, барилгын талбайд байсан
хүмүүс рүү халдсан бөгөөд цагдаагийн хэд хэдэн машиныг шатаажээ. Халдлагын улмаас есөн цагдаагийн ажилтан, найман энгийн иргэн амь үрэгдсэн байна.
Цагдаагийнхан гэмт этгээ-дүүдийн өөдөөс галт зэвсэг хэрэглэж наад зах нь 10 хүнийг устгажээ. Үлдсэн хүмүүс нь хэргийн газраас зугтжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Б.АМГАЛАН
/Өдрийн шуудан/
URL: